Өргөө амаржих газрын захирал Ж.Энхцэцэг ажлаа өглөө

Admin | 2022-10-13


Нийслэлийн “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан гэх  хэргээр АТГ-аас шалгаж  байгаа гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, 2021 оны гуравдугаар сард тус эмнэлгийн захирлаар томилогдсон түүнийг харьяаллын бус эхчүүдээс мөнгө авч, төрөх зөвшөөрөл өгсөн гэдэг.

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Өргөө” амаржих газрын хууль бус хэмээн үзэж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм. Үйлдвэрчний эвлэлээс өгч байгаа мэдээллээр 400 гаруй ажилтны 30 хувийг ажлаас халсан, ЦЕГ-аас тэтгэвэрт гарсан хүнийг тус эмнэлгийн дотоод аудитороор томилсон, эмнэлгийн ажилтнуудыг дарамталдаг гэх мэдээллийг өгсөн юм.

Нөгөө талаас Ж.Энхцэцэг захирал өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Нэг ч төгрөгийн хахууль авч үзээгүй, шударгаар ажил хийхэд хэцүү болсон байна” гэжээ. Юутай ч Ж.Энхцэцэг захирал ажлаа өглөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)