Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Саяны нислэгээр 800 сая төгрөг зарцуулах байсныг 40 сая болгон хэмнэсэн

Admin | 2022-10-13


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр явахдаа энэ сарын 12-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллаар ниссэн билээ.

Айлчлалтай холбогдуулан тухайн чиглэл нь Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн юм. Нислэгийн чиглэл өөрчлөгдсөн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Саяны нислэгээр 800 сая төгрөгийн зарцуулах байсныг 40 сая болгон хэмнэсэн. Даанч мэдээллээ өгөх дээрээ бид нар буруу, ташаа ойлголт төрүүлсэн. Гэхдээ хандлага нь зөв учир бухимдах зүйл биш. Учир нь чартер нислэгээр зорчдог байсан соёлыг халж, энгийн байдал руу шилжиж байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)