"Өргөө" амаржихын дэд захиралаар цагдаад 20 жил ажилласан П.Эрдэнэцэцэгийг томилжээ

Admin | 2022-10-13


"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг өчигдөр буюу аравдугаар сарын 13-нд ажлаас нь чөлөөлсөн юм. Түүнийг ажлын байрны дарамт үзүүлдэг гэж ажилчид нь Үйлдвэрчний эвлэлдээ хандсаны дагуу ийнхүү чөлөөлөөд байгаа.  

Тэгвэл тус эмнэлгийн асуудал олны анхаарлын төвд байна. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор тус эмнэлгийн дэд захирлаар цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн томилогдсон байсан нь мөн анхаарал татаж эхлэв.

Тодруулбал, "Өргөө" амаржих газрын дэд захирлаар өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдөр П.Эрдэнэцэцэг гэх хүнийг томилсон байжээ. П.Энхцэцэг нь Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа цолтой нэгэн байсан бөгөөд өнгөрсөн онд тэтгэвэртээ гарсан нэгэн аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)