
Герман улсын Брауншвейг хотноо бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ болж өнгөрлөө. Монгол Улсаа төлөөлөн латин бүжгийн төрөлд “Хатантуул”, стандарт бүжгийн төрөлд “Moon Dance”, “Star” зэрэг хамтлагууд оролцов. Үүнээс стандарт бүжгийн төрөлд “Moon Dance” хамтлаг хоёрдугаар байр эзэлж, дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд боллоо. Харин “Star” хамтлаг дөрөвдүгээр байрт удаалжээ.
Тэмцээний дүн:
1. "Green Gold Club Bremen" Герман (Emozioni 2022) – 36.00
2. "Moon Dance, Монгол (The Power of the 4 Elements) – 33.75
3. "TSG Bremerhaven" Герман (Time Machine) – 33.40
4. "Star Dance", Монгол (DJ and Dance Journey) – 32.85
5. "Adagio Irpin", Украин (Unbreakable) – 32.51
6. "HSV Zwölfaxing", Австри (One Chance) – 31.56