Ж.ЭНХЦЭЦЭГ: С.Энхболд сайд ийм хүмүүсийн үгэнд ордог өрөвдмөөр юм даа л гэж бодож байна

Admin | 1 Жилийн өмнө


  “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүнийг жирэмсэн эхчүүдээс мөнгө нэхдэг, ажилчдадаа дарамталдаг гэх зэргээр цахим орчин хоёр өдөр шүүмжилсэн. Үүний дараа Эрүүл мэндийн сайд Л.Энхболд тушаал гаргаж ажлаас нь чөлөөлөөд буй. Тэгвэл энэ талаар Ж.Энхцэцэг эмч “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Түүний ярианаас онцлох өгүүлбэрүүдийг хүргэж байна.

  • Жилд манай эмнэлэгт 8000-10000 эх төрж байна. Намайг ажил авч байхад хүлээн авахын хаалга дөрвөн тал руугаа харчихсан байлаа. Нэг эхийн ус гарлаа гэхэд түргэн дуудахгүй. Нөхөр нь аваад л давхиад ирдэг. Аль ойрхон хаалган дээр ирэхэд нойрмог сувилагч гарч ирээд “энэ биш нөгөө хаалга” гэхэд эх усаа гоожуулаад л гүйнэ. Тийм нөхцөл маш хэцүү. Тиймээс зүүн тийш харсан нэгдсэн хаалгатай болгосон.
  • Жирэмсэн эхчүүдийг эмч нар нь ирж үзэхгүй, сувилагч, асрагч нь таг болчихдог. Дуудвал уурлачих болов уу гээд бөмбөгнөдөг. Ингээд ор бүрийн толгой дээр QR код болон эмч сувилагч нарын дугаарыг бичиж тавьсан. Бас л эмч нар уурласан.
  • Манайд дурангийн аппарат байхад хийхгүй байсаар ажиллахгүй болчихсон байсан. Учир нь хувийн эмнэлэгтэй эмч нар тэнд байгаа гээд өөрсдийн эмнэлгээ зааж өгдөг байсан. Аппаратыг ажиллагаанд оруулаад эхлэхээр нөгөө эмч нар нь уурлаж байгаа юм.
  • Амралтаа аваад явсны хойгуур ажлын байран дээр архидсан гурван удаагийн тохиолдол бий.Бүр гавьяат эмч. Шөнөжин бөөлжиж хоносон, сувилагч хахчих вий гээд бөөлжсийг нь цэвэрлэсэн гэдэг.
  • С.Энхболд сайдын эхнэр миний шавь. Би хэрэв найз эсвэл дотно байсан бол С.Энхболд сайд өнөөдөр ийм шийдвэр гаргахгүй. Хамгийн том асуудал бол ийм хүмүүсийн үгэнд ордог өрөвдмөөр юм даа л гэж бодож байна.
  • Цагдаагаас тэтгэвэрт гарсан хүнийг ажилд авлаа гээд байгаа. 40 гаруйхан настай. Эрдэнэцэцэг манай эмнэлэгт ороод “Энэ эмнэлэг чинь ямар сонин газар вэ. Бичиг цаас, төлөвлөгөө юу ч алга. Би хаана ороод ирчхэв” гэж байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)