Сайн дураар томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй иргэд 20 мянган төгрөг төлнө

Admin | 2022-10-16


   Аравдугаар сарын 15-наас эхлэн томуугийн дархлаажуулалт эхэлсэн. Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэгт вакциныг хүлээн авч дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Ингэхдээ томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий бүлэг буюу 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй хүн ам, эрүүл мэндийн ажилтан,1-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийнэ.

Тэгвэл томуугийн вакцинд сайн дураар хамрагдах хүсэлтэй иргэд ХӨСҮТ-ийн амбулаторийн дархлаажуулалтын кабинетаар дамжуулан 20 мянган төгрөг төлж хамрагдах боломжтой аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)