Манай улсад гадаадын 7000 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

Admin | 2022-10-17


  Манай улсад энэ оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын 7000 иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж байна. Мөн дээрх тоонд сайн дурын ажилтнууд ч багтах аж. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.3 (22.3%) мянган хүнээр өссөн байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 6.2 (88.1%) мянга нь эрэгтэй, 0.8 (11.9%) мянга нь эмэгтэй байна. 

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 56.5 хувь нь БНХАУ-ын, 5.3 хувь нь БНЭУ-ын, 4.9 хувь нь БНСВУ-ын, 4.5 хувь нь ОХУ-ын, 3.8 хувь нь БНСУ-ын, 3.1 хувь нь АНУ-ын, 3.1 хувь нь БНТУ-ын, 2.8 хувь нь Австралийн Холбооны Улсын, 2.7 хувь нь БНФУ-ын, 2.4 хувь нь Өмнөд Африкийн, 10.9 хувь нь бусад улсын харьяат иргэд байна. 

Насны бүлгээр харьцуулбал 50-54 (16.9%), 45-49 (16.8%) насныхан хамгийн өндөр, 24 хүртэлх (2.8%) насныхан хамгийн бага хувийг эзэлж байна. 2022 оны 3 дугаар улирлын байдлаар Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 2.9 (40.8%) мянга нь Улаанбаатарт, 2.4 (33.7%) мянга нь Төвийн бүсэд, 1.1 (15.8%) мянга нь Зүүн бүсэд, 0.4 (5.7%) мянга нь Баруун бүсэд, 0.3 (4.1%) мянга нь Хангайн бүсэд ажиллаж байна. Манай улсад 2022 оны 3 дугаар улиралд ажил эрхэлж буй гадаад иргэдийн 2187 (31.1%) нь уул уурхай, олборлолтын, 1641 (23.3%) нь барилгын, 866 (12.3%) нь боловсролын, 748 (10.6%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 513 (7.3%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 419 (6.0%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 205 (2.9%) нь үйлчилгээний бусад үйл ажиллагааны, 455 (6.5%) нь бусад салбарт ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)