“Ланд круйзер-200” машинд мөргүүлсэн охин хагалгаанд орсон гэв

Admin | 2022-10-17


  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн осол гарсан. Ослын улмаас нийт найман жолооч эд хөрөнгийн хохирол амсаж 12 настай хоёр хүүхэд гэмтсэн.

Одоогийн байдлаар нэг охин эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Албан эх сурвалжийн мэдээллээр охины хөл хугараагүй ч том шархтай, эмчлүүлж байгаа аж. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй учир хүнд, хөнгөн зэргийг  тодорхойлох боломжгүй гэлээ. Харин түүний багш болон эцэг эх хэвлэлд өгсөн ярилцлагадаа охины хөл хугараагүй ч хүнд гэмтэж хагалгаанд орсон гэжээ .

Энэ талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өгөөд байгаа. Хэргийг шалгаж байгаа бөгөөд  осол гаргасан иргэн жолооны курст сураагүй, жолооны үнэмлэхгүй байсныг тогтоожээ. Иймд тухайн авто машины эзэмшигчид Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох байна. Түүнчлэн тухайн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн төрлийн мансууруулах бодис илрээгүй хэмээн мэдээлсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)