Д.БЯМБАА: Цагдаа нар яагаад чимээгүй байна гэхээр эхнэрүүд нь “Бэлтэс мөрөн” ХХК-д мөнгөө өсгөсөн

Admin | 2022-10-17


  Хөвсгөл аймаг дахь “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох залилангийн хэргийн талаар иргэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн Д.Бямбаа "АТГ, Цагдаа, Засгийн газарт өнгөрсөн есдүгээр сард өргөдөл гомдол өгсөн. Шалгалтын дагуу хохирол сүүлийн нэгээс хоёр сард болсон гэж байна. Аймгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой цагдаа нар, дарга н.Гантулга ажил хийгээгүй. Тэгсэн атлаа шалгалт явуулахад зөрчил байгаагүй гэж мэдээлсэн. Асар их мөнгө, эрх ашиг хөндөгдөж байгаа тул би айж байна. Төр иргэдээ хэлмэгдүүлж, иргэдээ хэлмэгдүүлдэг луйварчдын бүлэглэл болжээ. Монгол төр эзэнгүй болчихсон байна. Монголд эрх мэдэлд үйлчилдэг хууль байгаа болохоос иргэнд үйлчилдэг хууль алга. “Бэлтэс мөрөн” ХХК-аар захиргааны олон ажилчид мөнгөө өсгөж авсан. Гурван сар яагаад чимээгүй байсан гэхээр цагдаа нарын эхнэрүүд мөнгөө өсгөж авсан” гэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)