Хошин урлагийнхан ТНБД П.Сайнзоригийг уучлалт гуйхыг шаардаж ХЗДХЯ-ны гадна жагсаж байна

Admin | 2022-10-17


ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг өөрийн цахим хуудаснаа "Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч”алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдогоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсоны төлөө төрөөс ч  элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөг өө одоо болимоор юм. Компаниуд зар суртачилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдагаа болих хэрэгтэй" хэмээсэн нь хошин урлагийнханы дургуйцлыг хүргээд байгаа юм. 

Тэгвэл хошин урлагийн жүжигчид ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзоригийг огцруулахыг шаардаж, алиалагч, гамшиг гэж хэлсэн дээ уучлал гуйхыг шаардаж 14:00 цагт ХЗДХЯ-ны гадна жагсаж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)