Задгай ачааны автомашин дээр цэрэг тээвэрлэхийг хориглох тушаал гарчээ

Admin | 2022-10-19


  Цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ойролцоо осолдсон хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн автомашинд 17 шинэ цэрэг, хоёр ахлагч, нэг офицер явсан. Тэдний зургаа нь биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байгаа.

Энэ талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар "Цаашид задгай, ачааны автомашин дээр цэрэг тээвэрлэж явдгийг зогсоохоор тушаал гаргасан. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй ч төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цэрэг тээврийг зориулалтын, шинэ автобусаар цэрэгт татах болон халах ажлыг зохион байгуулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль арваннэгдүгээр сард батлагдах байх. Зургаан цэрэг гэмтсэн учир тусламж үйлчилгээ үзүүлж байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)