Шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ 3.3 сая төгрөг байна

Admin | 2022-10-19


 Энэ оны есдүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.3 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.6 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.09 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.69 сая төгрөг байна.

Орон сууцны үнэ өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна.

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар тус тус өссөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)