ҮЙЛ ЯВДАЛ: Дугуй цагаан орчмын тохижилт бүрэн дуусаж, нээлт хийнэ

Admin | 2022-10-20


Өнөөдөр буюу аравдугаар сарын 21-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд

09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ хамтран “Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай” НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлуудыг угтсан оролцогч талуудын дээд хэмжээний уулзалт зохион байгуулна.

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Улаанбаатар зочид буудалд

09:00 цагт Монголын хуульдчын холбооноос “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл" сэдвээр хуульчдын форум болно. 

Богдхан уулын Дугуй цагаан орчимд 

09:00 цагт Дугуй цагаан орчмын тохижилт бүрэн дуусаж, нээлт хийнэ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар оролцож, туул гол дагуу хийж буй тохижилтын хоёр байршлыг танилцуулна.

"Миллениум Плаза" зочид буудалд

09:30 цагт Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт Монголын хамгийн анхны олон бүжигчдийг нэг дор цуглуулсан, шагналын өндөр сантай салса, кизомба бүжгийн гудамжны марафон тэмцээн “Мишээл энтертайнмент” гудамжинд зохион байгуулах талаар мэдээлнэ.

“Монгол Арт” галерейд

14:00 цагт нэрт кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жил, “Мөнх тэнгэрийн хүчин дор” уран сайхны киноны 30 жилийн ойн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний хурал, номын нээлт болно.

“Улаанбаатар Эрдэм” их сургуульд

14:30 цагт “Монголын шилдэг нийтлэл цуврал”-ын хүрээнд сэтгүүлч Г Жамьян, зохиолч С.Товуудорж нарын шилдэг нийтлэлийн номын нээлт болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)