
Озоны эмчилгээ хийлгэсэн жирэмсэн эмэгтэй амиа алдсан хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарсан.
Тэгвэл манай улсад озоны эмчилгээний талаарх ямар нэг заавар, удирдамж, стандарт байдаг эсэх талаар ЭМЯ-ны зөвлөх О.Батбаяраас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр, "Ер нь озон эмчилгээ үр дүнтэй гэдэг нь нотлогдоогүй тул үүнтэй холбоотой эмчилгээний удирдамжийг ч манай улс батлаагүй. Озоны эмчилгээ үр дүн муу. Тэгээд ч гоо сайхны газрууд озоны эмчилгээ хийх ч эрхгүй байдаг. Манай улс гэлтгүй бусад улс оронд ч озон эмчилгээг буруу хийснээс болж цусанд агаар орж, улмаар амь насаа алдсан тохиолдол олон гарсан. Озон эмчилгээний асуудлаар ЭМЯ, МХЕГ хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд ойрын үед зохицуулалт шийдэгдэнэ" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсаас санаачлан боловсруулсан стандарт анх удаа олон...
tentsver.mn | 9 цагийн өмнө



Эмч нарын цалинг Сангийн яамнаас судалж, гарц шийдэл хайхаар...
tentsver.mn | 13 цагийн өмнө


























