
24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 12-14 градус дулаан байна.