Хятадын Коммунист намын XX хурал өндөрлөлөө

Admin | 2022-10-23


  Хятадын Коммунист намын ХХ Их хурал долоо хоног хуралдаж өндөрлөлөө. Уг хурлаар ХКН-ын 20-р сонгуулийн Төв хороо болон Төвийн сахилга бат шалгах хороог сонгож, өмнөх сонгуулийн төв хорооны илтгэлийг батлах шийдвэр, Төвийн сахилга бат шалгах хорооны ажлын итгэлийг батлах шийдвэр болон "ХКН-ын дүрэм"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг тус тус баталжээ.

Түүнчлэн Хятад улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн стратегийн зорилтыг тодорхойлон  2035 онд орчин үеийн социалист улс орныг үндсэндээ бүтээн байгуулж, энэ зууны дунд үед хөгжин цэцэглэсэн, баян чинээлэг, ардчилсан, соёлтой, эв найртай, үзэсгэлэнт орчин үеийн хүчирхэг социалист улсыг байгуулах талаар хурлаар тэмдэглэжээ. Энэхүү хурлаар Ши Жиньпин өөрийн байр сууриа бат болгож улам хүчирхэгжих боллоо хэмээн гадны хэвлэлүүд онцолжээ. Учир нь Ши Жиньпин “ХКН зуун жилийн тэмцлийг туулж, шинэ аян эхлүүлсэн байна. ХКН шинэ эрин үед, шинэ аянд дэлхий дахиныг анхаарлыг татсан шинэ амжилт гаргах бүрэн итгэлтэй байна” хэмээн хэлжээ. Мөн их хурлын дэвшүүлсэн тэмцлийн зорилтыг биелүүлэхээр чармайхыг нийт намдаа хандан уриалжээ.

Түүнчлэн хурлаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдийг сонгон томилсон юм. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны шинэ гишүүнээр 69 настай Ши Жинь Пин, 63 настай Ли Цян, 65 настай Жао Лэцзи, 67 настай Ван Хунин 66 настай Ли Си,  66 настай Цай Ци, 60 настай Дин Сюэсян  сонгогдлоо. Ийнхүү БНХАУ-ын дарга Ши Жинь Пин ирэх таван жилд Хятад улсыг удирдах эрхээ энэ хурлаар баталгаажуулсан байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)