Налайх дүүрэгт анх удаа тархины мэс заслыг амжилттай хийжээ

Admin | 2022-10-23


  Тархины хатуу хальсан доорх том цус хуралт, амьсгал зүрх судасны дутагдал оноштой, комын байдалтай, Баянзүрх дүүргийн иргэн Б /36настай/ биеийн байдал маш хүнд, тээвэрлэх боломжгүй байсан учир ГССҮТ-ийн гавал, тархины мэс заслын багийг дуудаж, дүүрэгтээ анх удаа энэ төрлийн хагалгааг амжилттай хийжээ.

Хагалгаанд ГССҮТ-ийн гэмтлийн эмч Н.Энхтүвшин, Н.Тэмүүжин, хагалгааны сувилагч Н.Гантулга болон Налайх дүүргийн ЭМТ-ийн мэс заслын эмч Б.Сүхбаатар, Гэмтлийн эмч Б.Эрдэнэбадрах, Мэдээгүйжүүлгийн эмч С.Ариунзаяа, сувилагч С.Бижанаар, хагалгааны сувилагч Э.Болормаа, асрагч П.Алтантуяа зэрэг бүрэлдэхүүнтэй баг хамтран оролцсон байна.

Өвчтөн өнөөдрийн байдлаар дүүргийн эрчим эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)