
Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэгдэх 16 төрлийн эмийг өнөөдрөөс эхлээд үнэ төлбөргүй олгох нөхцөл бүрдсэнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эдгээр 16 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан юм. Эхний татан авалтаар 485.331 хайрцаг эм ирсэн бөгөөд цаашид хүн амын хэрэгцээ шаардлагыг үндэслэн эмийн тоо, төрлийг нэмэгдүүлж, улс орон даяар бүх эмийн сангаар олгох бэлтгэлийг хангаж байгаа аж.
Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын эмийн бүртгэлд шинээр нэмэгдсэн 16 эмийн жагсаалт:
Д/Д | Эмийн худалдааны нэр | Олон Улсын нэршил | Тун хэмжээ | Хэлбэр |
1 | Bisoprolol fumarate | Bisoprolol fumarate | 2.5 мг №30 | Film coated tablets |
2 | Bisoprolol fumarate | Bisoprolol fumarate | 5 мг №100 | Film coated tablets |
3 | Bisoprolol fumarate | Bisoprolol fumarate | 10 мг №100 | Film coated tablets |
4 | Amlodipine | Amlodipine | 5 мг №30 | Tablets |
5 | Amlodipine | Amlodipine | 10 мг №100 | Tablets |
6 | Ramipril | Ramipril | 10 мг №100 | Tablets |
7 | Ramipril | Ramipril | 5 мг №20 | Tablets |
8 | Tamoxifen | Tamoxifen | 20 мг №30 | Tablets |
9 | Furosemide | Furosemide | 40 мг №100 | Tablets |
10 | Anastrazole | Anastrazole | 1 мг №30 | Film coated tablets |
11 | Valsartan | Valsartan | 80 мг №28 | Film coated tablets |
12 | Valsartan | Valsartan | 160 мг №28 | Film coated tablets |
13 | Letrosole | Letrosole | 2,5 мг №30 | Film coated tablets |
14 | Salbutamol | Salbutamol | 100 мкг/доза | Inhaler |
15 | Hydrochlorthiaside | Hydrochlorthiaside | 25 мг №100 | Tablets |
16 | Amoxicillin | Amoxicillin | 250 мг №100 | Dispersable tablets |