ЗӨВЛӨГӨӨ: Өглөө өлөн элгэн дээрээ идэж болохгүй хүнс

Admin | 2022-10-24


  Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа хэмээх үг бий. Энэ ч их учиртай. Хэрвээ бид өглөөний цайгаа идэхгүй өдөржин явбал ходоодны шархлаа үүсэж, чихрийн шижин үүсэх таатай нөхцөл бүрддэг байна. Харин өглөөний цайнд хэт их чихэрлэг, хүчиллэг, тослог зүйлс идэж болдоггүй. Бид энэ удаагийн зөвлөгөө буландаа өглөө өлөн дээрээ идэхэд тохиромжгүй хүнсний бүтээгдэхүүний мэдээллийг хүргэж байна.

  1. Гадил

Гадилд зүрх судасны системд нөлөөлөх их хэмжээний магни агуулагддаг. Тиймд өлөн элгэн дээрээ гадил идэх нь кальци магнийн тэнцвэрийг алдагдуулдаг байна.

Bananas | The Nutrition Source | Harvard T.H. Chan School of Public Health

  1. Цитрус
     Жүрж, нимбэг зэрэг хүчиллэг жимс идэх нь ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл үүсгэдэг. Харин  түүний оронд жүржийн шүүс уувал харьцангуй биед хоргүй аж.

           Produce explained: 8 types of oranges to familiarise yourself with

3. Улаан лооль

"Танник" хүчлийн агууламжтай улаан лоолийг өлөн элгэн дээрээ идсэнээр ходоод цочирч, шархлаа үүсэх магадлал өндөр болдог. Иймд та улаан лоолийг өглөө идэхээс аль болох татгалзах хэрэгтэй.

Улаан лооль цус шингэрүүлдэг

  1. Лийр

Лийрийг өглөөний цай болгож идсэнээр үүнд агуулагдах түүхий "ширхлэг" нь ходоодны салстыг гэмтээх аюултай аж.  

Хүүхдийн ханиалгыг эдгээх амттай 8 жор | News.MN

  1. Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундааг өлөн элгэн дээрээ уух нь хамгийн буруу сонголт билээ. Энэ нь их хэмжээний сахар агуулдаг тул хоол боловсруулах системийг доголдуулж, сөрөг нөлөө үзүүлдэг байна. 

TUG.mn - Ардын цахим индер

  1. Халуун ногоотой хоол

Ихэнх тохиолдолд халуун ногоотой хоол нь биед эерэг сайнаар нөлөөлдөг. Гэхдээ халуун ногоотой хоолыг өглөө идсэнээр хоол боловсруулах системийн үйл ажиллагааг доголдуулж, цээж хорсгож, ходоодны салстыг гэмтээдэг аж. 

Халуун ногоотой хоол хэт их идэх нь ямар үр дагаварт хүргэх вэ? | Zaag.MN

  1. Бохь

Өглөө сэрмэгцээ л бохь зажилдаг хүний хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа хурдан мууддаг. Ходоодны хүчиллэг нь бохь зажлах үед яг л хооллож буйтай ижил хэмжээгээр ялгардаг гэнэ. Ходоодонд орсон хүнсийг задлах үүрэгтэй хүчиллэг нь хуурмаг зажлалтаас болж ялгарснаас гэдэсний үрэвсэлт өвчин гастрит үүсэх шалтгаан болдог байна.

Бохь…

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)