ГССҮТ-өөс эмч, ажилчдадаа 14 хүртэлх сая төгрөгийн бүтээмжийн урамшуулал олгоно

Admin | 2022-10-26


  Эрүүл мэндийн сайд С.Энхболд бүх эрүүл мэндийн байгууллагуудад хандан гүйцэтгэлээрээ санхүүжиж байгаа боломж, нөөцөө ашиглан нэн түрүүнд эмч, ажилтнуудаа дэмжих, нийгмийн асуудал дээр нь анхаарах, тогтвортой ажиллуулахад цалин урамшууллын систем дээр нь анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын ажилтны цалингийн тааз буюу дээд хязгаарыг байхгүй болгож, суурь цалинг нэмэгдүүлсэн билээ. 

Тэгвэл энэ хүрээнд  ГССҮТ нь нийт ажилчдынхаа эхний хагас жилийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэж, эмч, мэргэжилтнүүдийнхээ үндсэн цалинг 1-13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 хүртэлх сая төгрөгийн бүтээмжийн урамшууллыг олгохоор болжээ.

Тодруулбал, ГССҮТ-ийн удирдлагын баг цалин урамшууллаа хэрхэн оновчтой тогтоох талаар ажлын хэсэг гарган судалгаа хийсний үндсэн дээр KPI  буюу ажлын үр дүн, бүтээмжид суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж эхлээд байгаа юм. Цаашид бусад эмнэлгүүд ч мөн адил ажилтнууддаа бүтээмжид суурилсан урамшууллыг олгохоор ажиллаж байна. 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)