ЗӨВЛӨГӨӨ: Өглөө өлөн элгэн дээрээ кофе уувал яах вэ

Admin | 2022-10-27


  Өглөөг амттай, сайхан кофе уулгүйгээр эхлүүлэх нь зарим хүмүүсийн хувьд тун хэцүү асуудал байдаг. Эрч хүч бэлэглэж, сэргээх чадвартай кофе нь бидний биед олон ашиг тус өгдөг нь нууц биш. Харин өглөө өлөн элгэн дээрээ кофе уух нь сөрөг үр дагаврыг ч авчирдаг байна. Хүний бие организмд өглөөний 08:00-09:30 цагийн хооронд бодисын солилцоо явагддаг учир энэ үед кофе уух нь тохиромжгүй байдгаас гадна, ходоод гэдсийг шархлуулж, гэмтээдэг сөрөг талтай ажээ. Бид энэ удаагийн зөвлөгөө буландаа өглөө өлөн элгэн дээрээ кофе уух нь ямар сөрөг талтай талаарх мэдээллийг хүргэж байна. 

Тайлбар байхгүй.

Хар кофег өлөн элгэн дээрээ ууснаар хоол боловсруулах эрхтэн дэх давсны хүчлийг ихэсгэж, ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл үүсгэдэг байна. Нэг аяга кофе уухад хоол боловсруулах систем доголдож, хорсож эхэлдэг. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл гэдэс дүүрч, ходоод хорсож, бие тавгүйрхэж эхлэх бөгөөд цаашлаад бүдүүн гэдэсний хавдартай болохыг ч үгүйсгэхгүй юм.

Хэрэв та өглөөг кофе ууж эхэлдэг бол кофе уухын өмнө ямар нэгэн зүйлийг идэж, ус уусны дараа кофе уух хэрэгтэй ажээ. Үүнээс гадна, өлөн дээрээ кофе уухаас өөр аргагүйд хүрвэл сүү эсвэл масло хийж, амтыг нь зөөллөөрэй. Таны эрүүл мэндэд танаас өөр хэн ч анхаарал тавьж, хайхрахгүй тул өөрөө өөрийгөө элдэв өвчнөөс хамгаалж, эрүүл зөв амьдралын хэвшлийг баримтлах нь чухал юм шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)