
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр "Гадаадын хөрөнгө оруулагчид"-ын эрх ашигийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ. Хурал ХЗДХЯ-нд 09:30 цагаас болно.
Тус хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулагчдыг “дээрэмдсэн“ Ерөнхий прокурор, Тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүсийг зарлана.
Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдааны дараа "2012-2022 оны хооронд Гадаадын хөрөнгө оруулагчтай ААН-үүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт ямар хүмүүс хамааралтай. Ямар прокурор хяналт тавьж ажилласан, хэрхэн хэрэг нь хаагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг нь яаж дарагдсан зэргийг дэлгэрэнгүй өгөх болно. . Үндэслэлгүйгээр бусдыг Монгол Улсаас гаргах хууль бус ажиллагаа зохион байгуулж, хар тамга дарсан. Хөрөнгө оруулагч оруулж ирэхгүй болгосон жагсаалтыг танилцуулна" гэсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсаас санаачлан боловсруулсан стандарт анх удаа олон...
tentsver.mn | 13 цагийн өмнө



Эмч нарын цалинг Сангийн яамнаас судалж, гарц шийдэл хайхаар...
tentsver.mn | 18 цагийн өмнө


























