
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д заасны дагуу төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сарыг нэмж тооцно гэсэн байдаг.
Тэгвэл төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр 2022 оны есдүгээр сарын байдлаар тэтгэвэр тогтоолгосон 53.5 мянган даатгуулагч эх хүүхдийн тооноос хамааран нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа дунджаар 4 жил 6 сараар нэмэгдүүлэн тооцуулсан юм байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсаас санаачлан боловсруулсан стандарт анх удаа олон...
tentsver.mn | 13 цагийн өмнө



Улс төр
Эмч нарын цалинг Сангийн яамнаас судалж, гарц шийдэл хайхаар...
tentsver.mn | 18 цагийн өмнө


























