
Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн хямралыг бууруулдаг байна.
Энэ талаарх судалгааг АНУ-ын сэтгэл судлаачид хийжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар сэтгэл түгшсэн үедээ 10 минут алхвал энгийн үед 45 минутын турш дасгал хийсэнтэй адил үр дүнтэй гэнэ.
Мөн аль болох хурдан алхах нь толгой өвдөхөд аспирин уухтай л адил үйлчилгээтэй гэж онцолжээ.
Нэмээд хэрхэн зөв алхах талаар мэдээлэл хүргэе.
Та долоо хоногийн ядаж нэг өдөр явган аялал, алхалт хийж байгаарай. Хэрэв өнөөдрөөс алхалт хийх гэж буй бол та дараах зөвөлгөөг анхааралтай уншаарай.
Алхаагаа түргэсгэ. Энгийн хүн 20 минутанд 1.5 км явган алхах чадвартай. Хэрвээ та чийрэгжэлтэд илүү ач холбогдол өгч байгаа бол алхаагаа түргэсгэж үзээрэй. Илүү хурдан алхах тусмаа л их калори шатаах болно. Та жингээ хассан ч бай үгүй ч бай энэ бол хамгийн зөв алхам юм.
Уул өөд гүй. Өөдөө мацаж, авирах нь зүгээр алхахаас хамаагүй илүү нуруу, гуяны булчинг ажиллуулдаг. Та гэрээсээ гараад 15 мин гүйгээд буцаад ирэхэд л 3 км алхсантай тэнцэнэ. Таны зүрх болон булчинд үүнээс сайн эм гэж үгүй.
Алхах зайгаа сунга. Ингэснээр та улам идэвхитэй болж, бие чинь аажмаар хөнгөрч ирнэ. Хэрвээ хөл барьсан эсвэл холхиндог гутал өмсвөл энэ нь таны хөдөлгөөнд улам тээг болно.
Биед эвтэйхэн хувцас өмсөх. Ууланд алхахдаа хөлсийг шингээж, амархан хатдаг, биеийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй, ус салхинаас хамгаалах материалаар хийгдсэн биедээ эвтэйхэн хувцас аль болохоор өмсөх нь хамгийн чухал юм шүү.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-05
















Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө


Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө

