Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний аблаци эмчилгээг амжилттай нэвтрүүлжээ

Admin | 2022-10-30


   Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд “ЗҮРХНИЙ ТӨВ”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэл зүйн үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ хүрээнд БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ" эмнэлгийн "Зүрхний хэм алдалт"-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон хоёр эмчийг зургаан сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтад хамруулсан аж.

Тэгвэл БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ" эмнэлгийн Хэм Алдагдлын Шим Жэ Мин профeccороор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, УНТЭ-ийн Зүрхний Төвийн "Зүрхний Хэм Алдагдал"-ын багтай хамтран "Тосгуурын хэм алдалт, Ховдлын хэм алдалт, Ховдлын дээрх хэм алдалт" оноштой таван тохиолдолд Зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг  энэ сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэлээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)