ЦЕГ: Хаалгыг нь тогшиж чихэр гуйсан охиныг өшиглөсөн эрэгтэй согтуу байсан

Admin | 2022-10-30


  Сүнсний баяр болж байгаатай холбоотойгоор бага насны хүүхэд чихэр цуглуулах зорилгоор айлын хаалга тогшиход, биед нь халдсан бичлэг цахим сүлжээнд тараад байна.

Энэ тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өнгөрсөн Бямба гарагт буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 16:48 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна” гэх дуудлага бүртгэгдсэн.

Энэ дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс есөн настай охин "Halloween"-ий баяр гэж чихэр цуглуулах зорилгоор доод айлын хаалгыг тогшиход тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй “Х” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өшиглөсөн гэх үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна" хэмээн мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)