
Цас их орсны улмаас гудамж, талбай мөсөн гулгуур болж хүмүүс халтирч унах эрсдэл үүсчээ.
Урд хөршөөс орж ирж байгаа гутлууд ихэнх нь хатуу ултай, заримынх нь өсгий хуванцар материалтай байдаг. Уг гутлууд нь өвөл хөлдөхөөрөө халтирах аюултай.
Харин гутлаа гулсаж, халтирахгүй байлгахын тулд улан дээр нь каучук эсвэл зөөлөн арзгар резин наалгахад халтирах нь бага байдаг. Тиймээс эрүүл мэндээ анхаарч, халтиргаа гулгаанаас сэргийлэхийн тулд гутлынхаа уландаа резин наалгах нь зүйтэй ажээ.
Халтиргаатай үед гадуур явах бол та дараах зөвлөмжийг дагаарай.
- Арзгар ултай гутал өмсөх
- Шагайны хамгаалалттай гутал өмсөх
- Аль болох мөлгөр хэсгээр биш цастай хэсгээр алхах
- Жингээ аль болох урдаа төвлөрүүлэн алхах, хальтиргаатай газраар алхахдаа хүндийн төвөө хөл рүүгээ шилжүүлэн алхаж оцон шувууны энэ аргыг хэрэглээрэй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-05
















Ярилцлага
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө


Ярилцлага
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө

