
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 01-нд “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2022 оны III улирлын нэгдсэн дүн мэдээг Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа танилцуулсан юм. Тэрбээр дараах мэдээллийг өглөө.
Монгол Улсын хэмжээнд 2022 оны 3 дугаар улиралд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг 20.5 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 34.0 хувиар тус тус өссөн байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 12485 хүн, 8 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10910 хүн, 8 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. 1069 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.
Зарим гэмт хэргийн тоо өсөв. (Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Дээрэмдэх, Хулгайлах, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өссөн дүнтэй байна)
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.
Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах 54 хэргээр буюу 18.2 хувиар,
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 1022 хэргээр буюу 29.9 хувиар,
Дээрэмдэх гэмт хэрэг 56 хэргээр буюу 49.6 хувиар,
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 205 хэргээр буюу 36.3 хувиар тус тус өссөн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-05
















Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө


Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө

