ЗӨВЛӨГӨӨ: Машинаа халаахгүй хөдөлбөл 500 км зам явсантай дүйцэхүйц элэгддэг

Admin | 2022-11-01


  Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улирал ээлжлэн байдаг манай орны хувьд хүмүүс өвлийн улиралд автомашинаа халаах талаар ихээхэн санаа зовдог. 

 Монгол Улсын шилдэг инженер Д.Дамдинхоролоо "Өвлийн улиралд жолооч нар машинаа шууд асаагаад хөдлөх юм бол тос, масло нь эд анги дотроо гүйж амжилгүй элэгдэл үүсгэдэг. Машинаа нэг хонуулаад асаахад 500 км зам явсантай тэнцэх элэгдэл үүсдэг" гэжээ.

Тэгвэл өвлийн улиралд машинаа хэрхэн зөв арчлах талаарх зөвлөгөөг хүргэе. 

1. Машинаа өглөө хурдан асаахын тулд мотор халаадаг системүүд болон хучлага, бүтээлгийг зөв хэрэглэж занших нь чухал юм байна. Төрөл бүрийн моторын халаагуур худалдаанд байгаа ч эдгээрийг буруу хэрэглэвэл галын аюултай гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

2. Хэрвээ та машиндаа хучлага худалдан авах гэж байгаа бол тухайн газрынхаа хучлагын материалыг анхаарч үнэхээр стандартад нийцсэн эсэхийг батлах хяналтын газрын гэрчилгээг үзэх хэрэгтэй. Ер нь сентфонин материал дулаанаа сайн хадгалдаг бөгөөд хамгийн дотор талын материал нь торон байвал машиныг зурж сэвтүүлэхгүй сайн талтай гэнэ. 

Хөдөлгүүрийн тос солихдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?
Автомашины хөдөлгүүрийн тосыг монголчууд голдуу хавар, намарт сольдог. Гэхдээ хөдөлгүүрийн тосоо сольсноос хойш таван мянган км явж байж дахин солих хэрэгтэй. Манай жолооч нар дунджаар зургаан сард таван мянган км явдаг учраас хавар, намартаа тосоо сольдог байна. Хэрэв таны машин зургаан сард дээрх хугацаанаас илүү явсан бол тухай бүрт нь заавал солиулаарай.

Харин хөдөлгүүрийн тосоо солихдоо өөрийн машинд тохирсныг нь сонгох хэрэгтэй. Уг тос нь энгийн ба синтетик гэдгээрээ ялгаатай байдаг. Энгийн тос нь байгалийн гаралтай буюу минерал тос юм. Синтетик нь байгалийн гаралтай тосны элемент дээр химийн нэмэлт элементүүдийг оруулж өгсөн тос. Энэ тос нь энгийн минерал тосыг бодвол халуун болон хүйтэн нөхцөлд ажиллах чанараараа илүү тэсвэртэй байдаг. Монгол орны өвөл зуурамтгай чанараар нь ангилсан SAE 5W-30 , 5W-40 тосыг хэрэглэхэд тохиромжтой.

Хөдөлгүүрийн тосны төрлүүд ба хэрхэн сонгох тухай

Ямар дугуй хальтардаггүй вэ?
Сүүлийн үед жолооч нар хадаастай дугуйг хэрэглэх болсон. Хадаастай дугуйг 1960 онд туршиж үзэхэд асфальт, бетон замын гадаргууг ихээхэн гэмтээж, хадаастай дугуйтай машины араас өөр тээврийн хэрэгсэл мөргөх тохиолдол багагүй гарч байжээ.
Мөн хадаастай дугуйтай авто машины тоормосны зам мөсөн дээр 20-25 хувь, цасан дээр 5-10 хувиар буурдаг болохыг эрдэмтэд тогтоогоод хадаастай дугуйг зам мөстсөн буюу цастай үед хэрэглэх нь тохиромжтой гэж үзжээ.
Мөн хэт хүйтэн үед автомат кроптой машины тоормос гэнэт барихаа больж болно. Үүнээс сэргийлэхийн тулд хэт хүйтэнд авто машинаа гадаа удаан хугацаагаар тавьсан тохиолдолд арван минутаас доошгүй хугацаанд халааж, хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.


Машинаа хөлдөөхгүйн тулд яах ёстой вэ?
Хэрвээ машинаа гадаа тавихаар бол яндангаа ямар нэгэн зүйлээр бөглөх хэрэгтэй. Янданг бөглөснөөр мотор дахь дулаан агаарыг хадгалдаг. Гэхдээ энэ аргыг удаан хугацаагаар тавих тохиолдолд хэрэглэж болохгүйг анхааруулж байна. Ер нь өвлийн улиралд өндөр чанарын синтетик моторын тос хэрэглээрэй. Түүнчлэн антифрийзийнхээ градусыг хүссэнээрээ тааруулах хэрэгтэй. Манай орны нөхцөлд 50 градус дээр тааруулахад тохиромжтой. Туршлагатай жолооч нар машиндаа рестарт хэрэглэдэг. Энэ нь машинаа нэг минут орчим асаагаад унтраана. Үүнийхээ дараа аккумлятороо салгаад 4-5минутын дараа эргэж залгаад асаана. Энэ арга нь өвлийн улиралд машиныхаа эдийг гэмтээхгүй байх хамгийн тохиромжтой арга.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)