ҮЙЛ ЯВДАЛ: “Шүд угаалтын аварга-2022” тэмцээний талаар мэдээлэл хийнэ

Admin | 2022-11-01


Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 02-нд болох үйл явдлын тойм: 

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 

10:00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2023 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулна.

Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд

10:00-13:00 цагт Глоб Интернэшнл төвөөс "Хэвлэл мэдээллийг хамгаалж, ардчиллыг дэмжье" сэдэвт хурал зохион байгуулна. Энэ үеэр сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааны үр дүнг танилцуулна. 

Монгол ньюс мэдээллийн төвд

10:30 цагт 2023 оны улсын тө­­­сөвтэй холбогдуулан цаг үеийн асуудал, үнийн өсөл­тийн та­лаар “Нийгмийн хөгж­­­лийн тө­­­лөөх цоглог ах­­­мадууд”, “Нэгдмэл Монгол хөгж­­лийн төлөө” ТББ-аас мэдээлэл хийнэ. 

11:00 цагт 9-12 насныхны дунд зохион байгуулах “Шүд угаалтын аварга-2022” тэмцээний талаар НЭМГ болон харьяа байгууллагуудаас мэдээлэл хийнэ.

 “Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт "Тамхигүй маргаашийн төлөө" ТББ-аас мэдээлэл хийж, электрон тамхины талаарх судалгааг танилцуулна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)