
Усанд орж байхдаа тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэжээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний өдөр угаалгын өрөөндөө хүн нас барсан байна гэсэн мэдээлэл дуудлага иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт ажиллаж шалгахад 23 настай эмэгтэй Л нь угаалгын өрөөндөө түлэгдсэн шархтай нас барсан байсан байжээ. Шинжээчдийн урьдчилсан үзлэгээр уг хохирогч иргэн усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тогонд цохиулсан байж болзошгүй гэжээ.