
Бүлэг этгээдүүд хоёр тооны адууг хулгайлан нядалжээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Сарын гэзэг гэх газраас 2 тооны адуугаа хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 36 настай эрэгтэй “Ц”-ийн хоёр тооны адууг 55 настай эрэгтэй “О”, 44 настай эрэгтэй “Ч” нар нь бүлэглэн хулгайлж нядалсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.