
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Тандалт судалгааны албанаас хүүхдийн нүдний эмгэгийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид хүүхдийн нүдний эмгэгээс сэргийлэх зорилгоор “Хүүхдийн нүдний эмгэгийн эрт илрүүлэг” сэдэвт цахим хурлыг энэ сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Хурлыг тус төвийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, зөвлөх зэргийн эмч Ч.Цэнгэлмаа удирдан явуулсан бөгөөд хуралд ЭХЭМҮТ, Хүүхдийн төв сувилал, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, аймгуудын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хүүхэд, нярай, нүдний эмч, сувилагч, өрх, сумын эмч, эх баригч бүхий 158 эмч, мэргэжилтэн цахимаар оролцлоо.
Монгол Улсад нотолгоонд суурилсан шалгуураар төрсөн нярай бүрийг эрт илрүүлэгт хамруулж, шаардлагатай үед ЭХЭМҮТ-д илгээх тогтолцоо бүрдэв.
Хүүхдийн нүдний эрт илрүүлэгт нүдний улаан рефлексийг үзэх сургалтыг аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд үе шаттайгаар хийж, багаж, тоног төхөөрөмжөөр хангагдах асуудлыг шийдэж байна. Монгол Улсаас гадаадад явж эмчлүүлдэг өвчний жагсаалтаас хүүхдийн нүдний торлог, шилэнцрийн мэс засал хийх асуудлыг хасагдсан амжилттай байгааг хэлэхэд таатай байна. Эх, ургийн халдварын улмаас дутуу төрсөн нярайн нүдний торлогийн эмгэгийг цаг хугацаанд нь оношлох, илрүүлэх, эмчлэх нь чухал болохыг дурдлаа. Хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлж, эрт оношилбол сэргийлж болох нүдний өвчлөлийг бууруулах боломжтой талаар дурдлаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13











Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө








