
Завхан аймгийн Нөмрөг сумын “Нүхэн хад” гэдэг газарт Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан ачааны автомашины хойд талаас мөргөж, хоёр хүн хавчуулагдаж нас баржээ.
Тодруулбал Цагдаагийн байгууллага 11.13-ны өдрийн 11:31 цагт хоёр хүн хавчуулагдан нас барсан гэх дуудлага хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход приус маркийн суудлын автомашин, титан маркийн ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээг дотор хавчуулагдаж нас барсан иргэн Т (29 настай, эрэгтэй), Б (17 настай, эрэгтэй) нарын цогцсыг гаргаж, Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-05
















Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө


Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө

