ЗӨВЛӨГӨӨ: Хүйтэнд толгой нүцгэн явбал нүдний хараа, сонсгол мууддаг

Admin | 2022-11-14


  Монгол Улс хасах 40-өөс нэмэх 40 хүртэл хэмийн зөрүүтэй, хуурай уур амьсгал зонхилсон эрс тэс цаг агаартай орон. Тиймээс хувцаслалтаа тохируулж өмсөх нь эрүүл мэндэд тустай, нэн чухал асуудал юм. Хүйтэнд толгой нүцгэн явснаар хүүхэд, залуус өөрсдөө ч мэдэлгүй тархи, мэдрэлийн суурь өвчинтэй болдог ажээ.

Толгой даарснаас мэдрэлийн судаснууд нарийсч, уураг тархины гадар сааталд орж, цусны даралт буурч, амьсгалын үйл ажиллагаа сулран, цусанд чихрийн хэмжээ багасч ирдэг. Мөн хэт даарснаас үүдэж хүний биеийн зах хязгаарын судас нарийсч, түүгээр гүйх цусны урсгал саатдаг. Эрүүл хүний уураг тархинд нэг минутад 750-1000 миллитр цус урсан ирж тэжээлээр хангадаг бол даарсан үед гүрээний түгээх судас агшиж нарийссанаас болж түүгээр гүйх цусны урсгал удаашран хэмжээ нь багасахад уураг тархины хэвийн үйл ажиллагаа муудна.

Ингэснээр доорх хор урхаг үүсдэг байна.

  • Архаг өвчин сэдрэх
  • Тархиар хатгуулж өвдөх
  • Хараа, сонсгол муудах
  • Нулимс гоождог болох
  • Нойр муудах
  • Мэдрэлийн суурь өвчин үүсэх
  • Ой тогтоолт муудах
  • Стрест өртөж ажлын чадвар буурах
  • Хуйхны эрүүл орчин алдагдах
  • Үс хуурайшч, өнгөө алдах
  • Арьсны хэвийн байдал алдагдаж хэт мэдрэмтгий, эмгэгт өртөмтгий болдог байна.

Тиймээс өвлийн улиралд малгай өмссөнөөр хүн дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаална. Өвлийн хүйтэнд толгой нүцгэн явснаар тархины хялгасан судаснууд нарийсч улмаар цус харвах эрсдэлд ч хүргэж болзошгүй аюултай юм. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж малгайг нь байнга өмсгөж хэвшүүлвэл, оюутан, залуус тогтмол малгай өвсөж заншвал тархи, толгойны өвчнөөс хол байх болно. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг билээ.

 

Эх сурвалж: HiUb.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)