Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:24 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 23 км-ийн зайд 4,7 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 51.05, уртраг 100.00 байв.