Шатахуун тээвэрлэж явсан автомашин осолдож, хоёр хүн амиа алджээ

Admin | 2022-11-14


Шатахуун тээвэрлэж явсан автомашин осолдож, хоёр хүн амиа алджээ.

Тодруулбал, Ховд аймгийн Манхан сумын нутагт өчигдөр Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ”Норд Бенз” загварын ачааны автомашин авто замын хажуу руу унасан осол гарсан байна.

Ослын улмаас 51 болон 44 настай хоёр эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байжээ.

Иймд жолооч нар орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)