ЗӨВЛӨГӨӨ: Чацаргана жимс хорт хавдар үүсэхээс сэргийлнэ

Admin | 2022-11-15


  Чацаргана жимс нь найрлагадаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг, ходоодны шархыг хүртэл анагаах чадвартай.

Чацарганын жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс юм. Түүний тос нь А, Е витамин, фосфомепид, холин бетаин, тосны хүчил агуулах бөгөөд жимсний зөөлөн эдийн 2.8-8 хувь нь тос байдаг. Зөөлөн эдийн тосонд каротинойд 225-378 мг, каротин (А витамин) 4-6.3 мг, текоферод (Е витамин) 170-330 мг агуулагдана. Чацарганын тосны энэхүү онцлог чанар нь уг жимсийг эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болгож байгаа юм.

Чацаргана жимсний ашиг тус:

Үрэвслээс урьдчилан сэргийлэх

Цусан дахь холестерины хэмжээг багасгах

Хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулах

Дархлааны системийг идэвхжүүлдэг

Цусны эргэлтийг сайжруулдаг

Таны эрч хүч байгалийн аргаар сэргээгдэнэ

Нян, вирустэй тэмцэнэ

Гэдэс доторын эрүүл мэндэд эерэг нөлөөтэй

Зүрхний үйл ажиллагааг тогтворжуулах

Тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх

Мэдрэлийн тогтолцоонд сайн нөлөөтэй

Шарх эдгэлтийг түргэсгэх

Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд энэ нь артерийн судасны хана гэмтэхээс хамгаалдаг. Мөн ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх зүрх судасны системийн эргэлтийг сайжруулахад нэн ач тустай. 

Иймд хүйтний улирал эхэлсэн энэ үед чацаргана жимс болон шүүсийг нь ууж дархлаагаа дэмжээрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)