Жилд дунджаар 60 орчим дотоодын кино бүтээгдэж байна

Admin | 2022-11-15


   Соёлын яам, Монголын кино урлагийн зөвлөл хамтран Соёлын бүтээлч сарын хүрээнд “Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөн нь Кино урлагийн зөвлөл байгуулагдсаны дараах анхны хэлэлцүүлэг болж байгаа бөгөөд салбарын шинэ хууль, эрх зүйн орчин, кино салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг салбарын нийт уран бүтээлч, оролцогч талуудад танилцуулах, дунд болон урт хугацааны бодлого, стратеги төлөвлөлтөд салбарынхны оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Зөвлөгөөнд салбарын 300 орчим уран бүтээлч, салбарын мэргэжилтнүүд оролцож байна.

Зөвлөгөөнд:  

  • Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн Кино урлагийн салбарт төрөөс баримталж буй бодлого

  • Монголын кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал Кино урлагийн салбарын бодлогын хэрэгжилт

  • Ардын жүжигчин, Урлаг судлалын ухааны доктор, кино найруулагч Г.Жигжидсүрэн Монголын кино урлагийн төрийн бодлогын хэлхээс

  • Кино найруулагч Ж.Сэнгэдорж Монгол кино бүтээлийн өнөөгийн хандлага, нөхцөл байдал сэдвээр илтгэл тавин хэлэлцүүллээ.

 Мөн Монголын урлагийн ажилтны холбооны Киноны нийгэмлэгийн тэргүүн, кино найруулагч Д.Золбаяр, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг нар салбарын хүний нөөц, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалт маркетинг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Зөвлөгөөнийг Соёлын сайд Ч.Номин нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр Монголын кино зах зээлийн талаар танилцуулж, кино урлагийг дэмжих талаар Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа бодлогын ажлын талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Франц улсад зохион байгуулдаг “Канын кино наадам”-д анх удаагаа Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол уран бүтээлчид оролцож,  Монголын кино зах зээл, хууль эрх зүйн орчныг олон улсад сурталчлан танилцуулсан зэргээр кино урлагийн салбарын хууль хэрэгжиж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)