Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11-р сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Голомт банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн бол өнөөдрөөс хувьцааны танилцуулгаа албан ёсоор эхлүүлж байна.
Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч, Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нийт хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг, нэгж хувьцааны үнийг 1,285 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 103.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Олон нийтээс татан төвлөрүүлэх тус хөрөнгөөр банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, жижиг, дунд бизнесийн зээл, байгаль орчинд ээлтэй ногоон зээл болон орон сууцны зээлийн багцын хэмжээг 800 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх, цаашлаад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ирээдүйн бизнесийн тогтмол өсөлтийг бий болгох боломж бүрдэх юм.
Анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 11-р сарын 23-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр эхлүүлэх бөгөөд хувьцааны захиалга 2022 оны 11-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Голомт банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Инвескор Капитал” ҮЦК ХХК, туслах андеррайтераар “Голомт Капитал” ҮЦК ХХК, хөрөнгийн үнэлгээний байгууллагаар KPMG /Кэй Пи Эм Жи аудит/ ХХК, аудитын компаниар PWC /ПрайсУотерхаусКуперс аудит/ ХХК болон хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх” ХХК зэрэг олон улсын болон дотоодын нэр хүндтэй, шилдэг байгууллагууд хамтран ажиллаж байна.
Банкны тухай:
Монгол Улсын ууган арилжааны банкнуудын нэг Голомт банк 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсад танигдсан нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч байр суурьтай, итгэлтэй найдвартай банк болон төлөвшиж харилцагчдадаа үзүүлж буй үйлчилгээ, хэрэгжүүлж буй бүхий л санаачилга, шийдлүүд нь нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэ цэнийг бүтээсээр ирсэн жишиг тогтоогч банк юм. “Дэлхийн жишиг Монголын банк” болох алсын хараан дор нэг сая гаран харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн, дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг чадварлаг, мэргэжлийн баг хамт олон, орон даяарх 102 салбар нэгжээрээ дамжуулан өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.
Хөрөнгө оруулагч та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.golomtbank.com вэбсайт болон банкны салбар нэгжүүдэд хандан аваарай. Мөн өөрийн үйлчлүүлдэг аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцаагаа захиалж болох бөгөөд Голомт банкны харилцагчид www.egolomt.mn вэбсайт, SocialPay аппликэйшн ашиглан захиалгаа өгөх боломжтой.
Үнэт цаас гаргагч:
Голомт банк ХХК
mail@golomtbank.com
1800-1646 /24/7/
www.ipo.golomtbank.com
Үндсэн андеррайтер:
Инвескор Капитал ҮЦК ХХК
info@icapital.mn
+976-7709 0077 /2/
www.icapital.mn
Туслах андеррайтер:
Голомт Капитал ҮЦК ХХК
info@golomtcapital.com
+ 976-7012 1530 www.golomtcapital.com
Та бүхнийг сайн сайхан ирээдүйнхээ төлөө Голомт банканд хөрөнгө оруулж, өөрчлөлт шинэчлэлийн их үйлсэд гар бие оролцохыг урьж байна.
Нээлттэй банк – Голомт банк