Уушгины артерийн бүлэнт бөглөрлийн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Admin | 2022-11-16


Өнөөдөр уушгины архаг бөглөрөлтөд өвчинтэй тэмцэх өдөр (World COPD Day). Энэхүү өдрийг тэмдэглэж буйн гол зорилго нь дээрх өвчнөөс сэргийлэх, эмчлэх, оношлох тухай мэдээ мэдээллээр хангах, урьдчилан сэргийлэх замаар уг өвчинтэй тэмцэх явдал юм.

Тэгвэл ЭМДҮЗ-ийн 01-р тогтоолоор уушгины артерийн бүлэнт бөглөрлийн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж, үлдсэн 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан.

Ингэхдээ энэхүү тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 898 мянга, мэс заслын тусламж, үйлчилгээг 2.3 сая төгрөг байхаар зохицуулсан бөгөөд эмийн эмчилгээний нийт төлбөрийн 134.700 төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээний 305.100 төгрөгийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.

https://emd.gov.mn/news/207

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)