Л.ЭНХ-АМГАЛАН: Хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлж, шаардлагатай илчлэг, шим тэжээлтэй, эрүүл хоол хүнсээр хангах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай

Admin | 2022-11-16


Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны хүүхдийн цаашид хоол хүнснээс авах шим тэжээл, илчлэгийн хэмжээг бүрэн хангахад нэг хүүхдэд ногдох хоолны зардлыг 12300 төгрөг болгох хэрэгцээ шаардлага үүсэж байна.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2019 онд 3475 төгрөг байхаар нэмэгдүүлэн баталж байсан. Дээрх зардлаар хүүхэд хоногийн хоол хүнсээр авах илчлэг, шим тэжээлийнхээ 31 хувийг авч байгаа нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, сурч боловсрох эрхэд эрсдэл учруулах нөхцөл байдал үүсээд байна.

Тиймээс хоолны зардлыг 6-10 насанд 9600 төгрөг, 11-14 насанд 11400 төгрөг, 15-18 насанд 12300 төгрөг болгох судалгаа тооцоолол гарсан.

 

Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагийн ажиллагаатай, сувилал, асрамжийн болон тусгай цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоосон.

Судалгаагаар дээрх зардал нь хүүхдийн хоол хүнснээс авбал зохих илчлэгийн 48-55 хувийг хангаж байна. 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 265176 хүүхэд хамрагдаж байна.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор хүүхдийн хоолны норматив зардлыг нэмэгдүүлж, шаардлагатай илчлэг, шим тэжээлтэй, эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөлийг бүрдүүлэх нь тулгамдсан асуудал болоод байгаа талаар Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)