“Таван толгой түлш“ ХХК-тай хамтран угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх өдөрлөг боллоо

Admin | 2022-11-16


НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Таван толгой түлш“ ХХК, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зунжин “худалдааны төв”-д  “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Энэ үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, 7-24 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба, дүүргийн сайн дурын хэсэг “Таван толгой түлш “ХХК-ийн хяналтын инженер, ажилчидтай хамтран айл, өрхөд галын аюулгүй байдал, пийшин зуухны бүрэн бүтэн байдал, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг өгч ажилласан юм.  

Мөн хяналт  шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг илрүүлэх, газар дээр нь арилгуулах, аюулгүй байдлыг хангах, угаарын хийн хордлого болон галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэдэд хүргэж,  "Таван толгой түлш" ХХК-ийн ажилтнууд сайжруулсан шахмал түлшний карт олголоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)