ЗӨВЛӨГӨӨ: Тамхины утаа нүдэнд муугаар нөлөөлдөг

Admin | 2022-11-17


  Тамхи ихээр татах нь уушгинаас гадна нүдэнд муугаар нөлөөлдөг болохыг Их Британийн Нүдний харааны ассоциацийн мэргэжилтнүүд нотолж байна.

Тамхины утаанд агуулагддаг хар тугалга, зэс зэрэг хортой бодисууд нь бидний нүдийг гэмтээж, хараа муудах нэг шалтгаан болдог аж. Мөн тамхины утаа нь нүдний цус гүйдэг судаснуудыг хамгийн түрүүнд гэмтээдэг болохыг ч судалж тогтоожээ. 

Цаашилбал тамхины утаан дахь хортой бодисууд нүдний төвийн алсын харааг гэмтээх, нүд шарлаж, улайж өнгөө алдах хамгийн гол шалтгаан болж байгааг ч тус нийгэмлэгийн мэргэжилтнүүд онцолсон юм.  Өдөрт олон ширхэг тамхи татдаг хүмүүсийн нүд өнгөө алдаж, шарлах магадлал нь тамхи огт татдаггүй хүмүүсийнхээс 16 дахин их байдаг аж. Англи эмч нар үүнийгээ батлахын тулд насанд хүрсэн 2006 хүний дунд судалгаа явуулжээ. Эдгээр хүмүүс бүгдээрээ өсвөр наснаасаа эхэлж тамхи татагсад байсан бөгөөд тэдний 76 хувь нь уушгины өвчтэй. Зарим нь бүр уушгины хорт хавдартай, харин үлдсэн хэсэг нь нүдний харааны асуудалтай хүмүүс байсан нь анхаарал татахгүй байхын аргагүй юм.

Их Британийн нийт эрэгтэйчүүдийн 17, эмэгтэйчүүдийн 13 хувь буюу нийт 7,4 сая хүн тамхийг тогтмол татдаг гэнэ. 

Иймд дам тамхилалд өртөх болон тамхи татаж буй хүмүүсийн хажууд зогсохоос аль болох зайлсхийгээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)