Өчигдөр орой буюу арваннэгдүгээр сарын 17-нд Налайх дүүргийн "Голомт" сургуулийн нэг ангийн 19 хүүхэд шалтгаан нь тодорхойгүй хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй.
Тэгвэл бид энэ талаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад "Нэг ангийн 19 хүүхэд хордлогод орсон байдалтай шөнө ирсэн нь үнэн. Бид яг одоо шуурхай хуралдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хурлын дараа өгнө" гэлээ.
Бид дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.