
Өнгөн хэсгийн хөлдөлт гэдэгт арьс хөлдөхийг хэлнэ. Арьсны өнгө цайвар эсвэл улаан өнгөтэй болж судас агшина. Хөлдсөн хэсгээр бага зэргийн өвчин мэдрэгдэнэ. Арьсанд хүчтэй хүрэхэд маш мэдрэмтгий болсон байх бөгөөд хөлдсөн арьсыг дулаацуулахад шинж тэмдгүүд арилна. Хүүхдийн арьсны өнгөн хэсэг томчуудынхаас хурдан хөлддөг. Ялангуяа нүүрний ил хэсэг болох чих, хамар, хацар, хөл болон гарын хуруу зэрэг захын эрхтнүүд хайрагдаж хөлддөг.
Хөлдөж байгаагаа мэдрэх л юм бол дулаахан газар орж дараах арга хэмжээг аваарай.
Хөлдсөн гараа сугандаа хавчуулах, нүүр хөлдсөн бол хуурай бээлийгээр зөөлөн дарна. Эдгээр арга хэмжээг авсны дараа бага хэмтэй орчинд нэг хэсэгтээ гарахгүй байхыг зөвлөж байна. Хөлдсөн хэсгийг зөвхөн бүлээн усаар дулаацуулна.
Хэрвээ хөлдсөн хэсэг нэг өдрийн дотор эдгэрэхгүй байвал яаралтай эмнэлгийн тусламж авна уу.