Улсын төсвийн 10.5 тэрбум төгрөгөөр 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулсан БЗД-ийн Ерөнхий боловсролын 21-р сургуулийн тааз нурж, хоёр хүүхэд бэртжээ.
Мэргэжлийн байгууллагууд 21-р сургуулийн барилгад шалгалт, үнэлгээ дүгнэлт хийгээд хичээл хэвийн үргэлжлэх боломжтой гэжээ. Харин тааз нурсан хэсэгт өнөөдрөөс засвар хийж байгаа тул тус хэсэгт хичээллэдэг ангийн сурагчдын хичээлийн хуваарьт өөрчлөлт орсон байна.