Ч.УРАНЧИМЭГ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад л санаа тавьдаг байсан. Одоо нийгмийн түншлэлийн хэлбэрээрт анхаарна

Admin | 2022-11-21


Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн "Disability Expo 2022" арга хэмжээг “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдлүүд, хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацын үүрэг” уриан дор 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, "Hand Pro" ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, нийслэл, дүүргийн хөдөлмөр, халамжийн газар, хэлтсүүд хамтран зохион байгуулсан юм.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирох ажлын байранд зуучлах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, технологийн шийдлүүдийг танилцуулав.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, технологи зэрэг үндсэн дөрвөн зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангахад чиглэн, нээлттэй илтгэл, хэлэлцүүлгүүд тавигдлаа.

Өдөрлөгт 45 ажил олгогч байгууллага нээлттэй 187 ажлын байр зарлаж, санал болгосон бөгөөд ажил хайгч 106 иргэн оролцсоноос давхардсан тоогоор ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг 783 иргэнд хүргэж, ажил олгогчид ажилд орохоор анкет бөглөсөн иргэн давхардсан тоогоор 113 байна. Харин байнгын ажлын байранд 14 хөгжлийн бэрхшээлтэй иргэн орсон бол өдөрлөгийн үеэр 4,650,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт хийгдсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзээрэй 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)