Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг анх удаа тархины цусан хурааг авах мэс заслыг хийлээ

Admin | 2022-11-21


Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасаг анх удаа тархины цусан хурааг авах мэс заслыг Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаянтай хамтран амжилттай хийжээ. Энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хоёрдугаар зэргийн цусны даралт ихсэх өвчинтэй, эрсдэл өндөр оноштой хэвтэн эмчлүүлж байх хугацаанд эмийн эмчилгээ хийлгэх явцдаа толгойн өвдөлт намдахгүй байсан учраас толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэж, тархины эдийн цус харвалт оношлогдож, Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаянаас зөвлөгөө авч, Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн баг хамт олонтой хамтарч, дүүргийн эмнэлэгтээ цусан хураа авах мэс заслыг хийжээ.

Мэс заслын явцад хүндрэл гараагүй, өвчтөний биеийн байдал тогтвортой байна.


 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)