Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 22-нд болох гэж байна. Энэ удаад “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Шилдэг зураач”, Шилдэг жүжигчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” болон “Тайз, дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, “Шилдэг продюсер”, “Шилдэг удирдаач”, “Шилдэг бүжиг дэглээч” зэрэг номинациар шилдгүүдийг шалгаруулна. Тодруулбал, 13 дахь жилдээ зохион байгуулагдах "Мөнгөн мод"-оор 12 уран бүтээл, 12 уран бүтээлчийг шилдгээр тодруулж тус бүрт “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн урамшуулал олгох юм. Нэр дэвшигчдийн материалыг өнөөдрөөс эхлэн авч буй бөгөөд 14-нийг хүртэл Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтэст цахим хэлбэрээр бүртгэх юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13